Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач
Түлхүүр үг: Эртний Цай Вэн Жи хатагтайн
бичсэн нүүдэлчдийн цуурын арван найман аялгуу шүлэг хэдий үест зохиогдсон,
шүлгийг дагалдан гарсан уран зураг, дуу хөгжмийн тэмдэглэл, жүжгийн зохиол бий
юу, бий бол хэдий үед, хэн зохиосон бэ зэрэг асуудлыг хамрав.
Оршил
Оршил хэсэг нь уйгуржин монгол бичгээр буусан
байгаа.
Удиртгал
Удиртгал
хэсэг нь уйгуржин монгол бичгээр буусан
байгаа.
1.
Шүлэг зохиогдсон түүхээс
Энэ шүлгийн зохиогдсон гол онцлог
нь нийтийн тооллын 195 оны сүүлээр Хан
улсад үймээн самуун гарах үест тэр цагийн нэрт эрдэмтэн Цай Юнгийн(132-192)
охин Цай Вэн Жи- гүнжийг тэр үеийн Чэнь Лю Юй буюу одоогийн Хө- нань дахь
эцгийнх нь гэрээс Өмнөд Хүннү иргэд хулгайлан Умард нутагтаа авчирч нүүдэлчин
аймгийн зүүн жигүүрийн цэргийн жанжны гэргий болгожээ. Түүнээ схлйш Цай Вэн Жи гүнжийг эрж хайн гэрт
нь авчрах хүртэл нь арван хоёр жил өнгөрчээ. Тэр үеийн “Гурван улс” нэртэй улсын нэгийг
захирч байсан жанжин Цао Цао бол
эрдэмтэн Цай Юнгийн дотны нөхөр байв. Тэрээр эрдэмтэн Цай Юнг охиноо харьд
булаалган, сэтгэлийн уй гашууг амсч байхыг ойлгон мэдэрч түүнд туслахыг
эрмэлзэж байсан хүний нэг юм. Хэдийгээр охины эцэг нас барсан ч, Цао Цао ихэд
хөөцөлдсөний эцэст, нүүдэлчдэд алт, хас эрдэнэ тэргүүтэн их эд баялгийг өгч
байж хатныг эргүүлэн авчээ. Харин Цай
Вэн Жи нэгэнт нүүдэлчдийн дунд амьдран жанжны гэргий, хоёр хүүгийн эх болоод тэр
нутагт хэдий нь дассан байв. Иймээс
өөрийн төрсөн нутаг эцэг эх, элгэн садандаан буцаж очих уу? хань ижил, үр
хүүхэдтэйгээ үлдэх үү? гэсэн хүндхэн асуудлыг сонгох болдог. Гэвч бүсгүй олон
жил мөрөөдөж явсан эцэг, эх, элгэн садан ахан дүүстэйгээ уулзахаар өөрийн
төрсөн нутгаа зорихоор шийдсэн бөгөөд,
түүний сэтгэлийн гүнд харанхуйлах, үр хүүхдээсээн салах үйтгар гуниг, уй гашуу,
эх нутагтаа очих сэтгэлийн баяр баясал буюу өөрөөр хэлбэл сэтгэлийн хүслэн
хяслан хоёр эсрэгцэх хөдөлгөөн нь энэ шүлэг зохиогдох түүхэн нөхцөл нь болжээ.