Tuesday, May 21, 2013

HISTORY OF THE YUAN MANUSCRIPTS:



Dr. Erdenechimeg Luvsannorov

Ethnomusicologist,
 Visiting research scholar
Indiana Universiy, USA



Royal music twelve temperaments in chapters 70 and 71

《元史》卷七十及七十一之宮廷

The aim of the presentation is to introduce the “Yuan shi (元史)” (Sutra manuscript of the Yuan dynasty). It is one of the most important sources of history for the study of the 13-14th centuries. This basic history is comprised of 210 juan ( volumes), five of which are dedicated to the discussion of art and culture, specifically musical heritage and custom.  This research paper is a discussion of volumes 70 and 71.           
本文主要的宗旨是介紹元朝的历史(元朝的Sutra  manuscript)。这是研究十三至十四世纪史的其中一项重要的源头。史由二百一十卷组成, 其中的五卷记载了有关艺术和文化方面的论述,特別是音乐的传承和习俗。本文着重于卷七十及七十一的研究。
The “History of the Yuan” is divided into four parts. 1.“Benji” (本纪ug temdeglel,) is the basic annals of 47 chapters; 2. “Zhi” (oillogo,)  records, 58 chapters; 3. “Biao” (iltgel, ) genealogical tables, 8 chapters; 4. “Lie zhuan” (olon shastir, 列传) biographies, 97 chapters. The second part called “Zhi” consists of (omitted “the“)  many records such as “li yue” ( ) ceremony and music. The second section contains the following five topics related to palace music which serve as the focus of this paper: 1) clothing, 2) dance, 3) wedding music commemorative box ( book)- musical instruments, 4) musical sounds and 5) drama.

Нүүдэлчдийн эсгий урлалын нэр томъёо ардын дуунд



Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач


Малч, нүүдэлч монголчуудын өдөр тутмын ахуй амьдралд морь мал чухал үүрэгтэй байсан төдийгүй таван хошуу малынхаа арьс үс, дэл сүүл, үс хялгас, ноос ноолуурыг ялган авч угааж цэвэрлэн түүгээрээ эсгий урлаж өдөр тутмынхаа ахуй амьдралд хэрэглэсээр иржээ. Монголчуудын өвлүүлж ирсэн биет бус өв ардын аман зохиолын дотор, биет өв болох эсгий ноос ноолуурыг хэрхэн яаж сонгох, бэлтгэх, ямар аргаар боловсруулах, хэрхэн яаж нэрлэх, эсгий ширмэлийн урлалыг оёж шидэх арга хэлбэр, түүнд урлах нэхээс хээ угалз, тамга тэмдгийн талаар ч өдий төдий монгол нэр томъёог үлгэр тууль, ерөөл магтаал ардын дуундаа ч уламжлуулсаар иржээ.    
“Монголчууд хэзээнээс малынхаа олон төрлийн зунгаг, ноос ноолуурыг намар (8-9-р сард) бэлтгэж, түүнийгээ төрөл зүйлийн хувьд “охорын ноос” буюу “уртын ноос” хэмээн хоёр төрөлд ангилдаг байна”. Үүний шинэ тутам ургасныг нь богино ноос буюу “охорын ноос”, урт ургасныг нь “уртын ноос” гэж ангилдаг аж. Харин  зарим үндэстэн угсаатны дотор “дэрсний ноос”

Уламжлалт Монгол Ятгын Түүхээс


Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач




Зураг 1. Арван хоёр чавхдаст ахуй ятга
Архангай аймгийн орон нутаг судлах музейгээс

          Ятга[1] бол Монгол үндэсний чавхдаст хөгжмийн аймаглалд багтах хөгжмийн зэмсэг юм.  Түүний анхдагч нэр нь ятуга[2] гэж байсан ба өнөөдөр  ганц чавхдаст, ахуй ятга, их бага ятга, төрийн ятга, цал[3] ятга, ятгалага[4], босоо ятга гэж нэрлэх ба түүнчлэн хятадаар гучин, гужен, Солонгосчууд Комунго, Япончууд Кото гэх зэргээр нэрлэж байна.  Ятга хөгжмийн зэмсгийн урласан байдлаас харахад янз бүр байх ба ихэнхдээ ердийн ятга бол хавтгай тал хэлбэрийн хөндлөн модыг тусгайлан авч хавтгай хэлбэрт оруулан зорж хатаан бэлдээд ар талыг дуу цуурайтуулах хэлбэрээр, нүүрэн талд чавхдас бэхлэн тогтоох ба эртнээс монголчууд чавхдасыг ямааны өлөн гэдсийг тусгайлан авч боловсруулаад  ятгын чавхдасыг бэлтгэдэг байсан ба үүнийгээ “өлөн утас” гэж нэрлэдэг. Ятгын их бие болох хавтгай модны гадна талд янз бүрийн монгол үндэсний утга илэрхийлэх “өлзий хээ” болон төрөл бүрийн хээ  угалз оруулан урлах бөгөөд зөвхөн “цал” ятгаас бусдыг хурууны

Монгол шагайн уухай ба тэмдэг ая


Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач



Монголчууд эрт дээр үеэс мал амьтны яс шагайгаар нүүдэлчдийн өвөрмөц тоглоом “шагайн харвааг” бэлтгэж үр хүүхдүүддээ өвлүүлэн сургаж ирсэн уламжлалтай. Монголчуудын наадаж ирсэн “самбартай шагайн харваа” нь ардын аман зохиол хөгжимт аман зохиолын үг хэллэгтэй дуут наадам юм. Шагайн харваа бол аялах  уухай ба тэмдэг аяын өвөрмөц онцлогтой бөгөөд  энэ нь эрт үеэс уламжлан ирсэн сурын харвааны уухай аятай адил төстэй байдаг. Монголчууд хэзээнээс дуу хуурыг эрхэмлэн өдөр тутмынхаа ажил үйлсэд ч хэрэглэсээр ирсэн төдийгүй, нийгэм улс төрийн үйл хэрэгт ч хуурч, дууч, хорч[1] харваач хүн чухал үүрэгтэй байсныг түүх сурвалж гэрчилдэг. Ялангуяа дундад эртний үед холбогдох монголын хаад ноёдын өргөө ордонд дуурьсаж байсан дуу хөгжмийн холбогдолт түүхэн мэдээ баримт болох Монголын нууц товчоо болон эр хоёр загалын туужид:
“ Эрмэг цагаагч эхийг нь барьж хөтөлсөн байна
 Аргусун хорч ийг дагуулж явсан байна
 Бодвол түүгээр хуурдуулж

Sunday, April 21, 2013

О. Дашбалбарын (1957-1999) “Шанзны эгшиг” шүлгийн Инагуухи Чинагуухи утга



Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач



Түлхүүр үг: О. Дашбалбар агсны “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын Соёл судлал эрдэм шинжилгээний илтгэлийн төрөлд шүлэгт гарч буй эгшиг сэтгэлгээний утгыг дорно дахины хөгжмийн онолын үүднээс авч үзсэн нь:
Монголын нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Шанзны эгшиг” шүлгийн сэтгэлгээний онцлог бол: инагши байх ил утгандаа монгол соёлын уугуул хөрсөн дээр идээшсэн, монгол ахуй, ёс заншлаар баяжигдсан монгол хөгжмийн “ахуй сэтгэлгээ” бөгөөд чинагши байх далд утгандаа, дорнын гүн ухаан, урлахуй ухааны “сэтгэл төдийхөнтний” үзэл баримтлалтай уялдан холбогдсон уран дүрийн “дүрслэлт сэтгэлгээ” юм.

Зохиогч эл шүлгээ 1988 оны үест туурвижээ. Эл шүлэг нь: нийт найман цуврал, хэсэг буюу хэсэг бүр нь тав таван бадаг сүүлийн хэсэг нь гурван бадаг нийт гучин найман бадгаас бүтжээ. Дашбалбарын “шанзны эгшиг” шүлэг нь хэдийгээр хайр энхрийлэл,

Thursday, April 11, 2013

Франц-д хэвлэгдсэн Торгуудын Ниржидмаагийн арван найман дуу


Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач



Зураг дээр: Ниржидмаа гүнж (1907-1983).

Ардын дуу бол ард түмний дундаас төрдөг “амьд эрдэнэ” юм. Иймээс ардын дуу нь тухайн нийгэм, үндэстэн угсаатан, хүн ардын оюун сэтгэлгээний хэл буюу толь мөн. Ерөөс дуу гэдэг нь: ая –шүлэг-сэтгэлгээ гурвын нэгдлээр илрэх эгшгийн нүргээн цуурай буюу уран дүрслэл юм. Ялангуяа дууны шүлэгт харууслын тал, аялгуунд баяслын тал, сэтгэлгээнд ухаарлын тал нь давамгайлдаг. Иймд дуун аялгууг шинжлэх нь тухайн үндэстэн угсаатны хэл яриа, аман билэг, хөгжимт аман зохиол, утга зохиол, тухайн нийгмийн оюун санаа, ахуй сэтгэлгээ, үзэл санааны чиг хандлагыг нээх буюу баяжуулах ач холбогдолтой төдийгүй дууны агуулгаас тухайн нийгмийн хүн соёлжлын түүх, ёс суртахуун, зан заншил, гоо сайхан,  гүн ухаан, танин мэдэхүйн хэм хэмжээг  ч мэдэж болно.

Эх хэлний эрдэнэсийн сан Монгол гүр дуунд




Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач









 Өнөө үед манай нийгмийн дотор эх монгол хэлээрээ буруу ярьж байна, хазгай хэлтэн болж байна гэх шүүмжүүд гарсаар байна. Харин эх монгол хэлний эрдэнэсийн сан болсон уран тансаг үг хэллэг, өвөрмөц нандин өв сургаалийг бид уламжлалт ардын дуу, гүр дууллаас сурч мэдэж болно.

Монголчуудын урлаг соёлын түүхэнд хүний оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр туурвигдан гарч ирсэн бүтээл бол бодол бясалгалын дуулал гүр дуу юм. Гүр дууг хуучны Сайн ноён Хан аймаг (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг) Чин сүзэгт номун ханы хүрээ хийдэд зун цагт буддын шашны номын найрт дуулж байжээ.